Эх орондоо буцах хүсэлтэй 120 орчим оюутныг маргааш буюу зургаадугаар сарын 25-ны өдөр ОХУ-аас тусгай үүргийн нислэгээр авчрахаар Улсын онцгой комисс шийдвэрлэлээ.
Мөн өнөөдөр болж буй /2020.06.24/ Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчийн хувиар оролцсон Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг тэргүүтэй төлөөлөгчид болон парадад жагссан Зэвсэгт хүчний 75 алба хаагч ирнэ.
Улсын онцгой комиисын шийдвэрийн дагуу энэ сард 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр 2400 гаруй иргэнийг эх оронд нь авчраад байна. Долоодугаар сарын эхний хагаст Сөүл, Токио, Истанбул хот руу таван удаагийн нислэг үйлдэж 1300 орчим иргэнийг татан авна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Хамгаалалттай орчинд байгаа гэсэн. Гэхдээ ирэхээр нь тусгаарлах байлгүй дээ. Москва голомт болсон ш тээ
buun virus irj bga yum bna da ...