Д.Нямхүү: Өнөөдөр нэг хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 05 сарын 09

Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар ээлжит мэдээллээ өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Нийслэлийн бүх дүүргээс хийсэн сорьцуудаас вирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан 22 хүнээс авсан давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн жолооч нараас авсан шинжилгээгээр вирус илрээгүй. Өнөөдөр нэг хүн эдгэрч дараагийн шат руу шилжлээ. Энэ хүн 48 хоног эмчлүүлээд эдгэрлээ. Халдвар авсан хүмүүсийн дунд хоёр хүүхэд байсан нь эдгэрч эмнэлгээс гарсан. Хамгийн өндөр настай нь 64 настай хүн бий” гэлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah(202.179.25.203) 2020 оны 05 сарын 11

Элгээж байгаа хүмүүсээ хамгаалах хэрэгслэлгүйгээр үнсээд гаргадаг журамд орвол бидэнд итгэл төрнө тэгэхгүй бол хуурамч эдгэрэлт байх магадлал их.

0  |  0
зочин(45.48.97.213) 2020 оны 05 сарын 09

эсрэг биет илэрсэн үү

0  |  0
zochin(64.119.21.131) 2020 оны 05 сарын 09

esn khuurkhii kheden emch nar maani uzeed l bayna daa , burkhan urshuug , ta nar maani urt naslaj udaan jargaaray

0  |  0
Top