Бээжин хотын сурагчид биеийн халуун хянах бугуйвчтай хичээллэнэ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 05 сарын 12

БНХАУ  сүүлийн үеийн дэвшилтэт технологийг шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд ашиглаж байна. 

Энэ долоо хоногийн даваа гараг буюу 2020 оны тавдугаар сарын 11-ний өдөрөөс сурагчдын биеийн халууныг хянах, халуун хэвийн хэмжээнээс нэмэгдэхэд дохио өгөх төхөөрөмж суулгасан бугуйвчийг туршиж эхэлсэн байна. Бугуйвчийг Бээжин хотын таван дүүргийн дунд сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдад түгээжээ.

Бугуйвч нь ердийн фитнес бугуйвчтай адил бөгөөд сургуулийн багш болон эцэг эхчүүдэд хүүхдийн биеийн халууны талаар мэдээллийг тогтмол өгөх аж.

Сурагчийн биеийн халуун 37.2 хэмээс дээш гарахад халуун нэмэгдсэн дохиог багш хүлээн авч, цагдаа болон холбогдох төрийн байгууллагад тэр дор нь мэдээлэх үүрэгтэй юм байна. Хятад улс энгийн амьдралдаа шилжин орж байгаатай холбогдуулан сүүлийн хэдэн долоо хоногийн турш сургуулиуд үе шаттайгаар нээгдэж байгаа. Бээжин хотын ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчид дөрөвдүгээр сарын сүүлээр хичээлдээ явж эхэлсэн байна.

Өдөр тутам биеийн халууныг хянах, заавал маск зүүх, зай барих дэг журам  Хятадын сургуулиудын шинэ хэв шинж болж байгаа талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл онцолжээ.

Эх сурвалжийн мэдээллийг ЭНД дарж уншина уу

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top