КОВИД-19: Халдвар авсан хүний биед ГАЖ ӨӨРЧЛӨЛТ гарчээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 13

Шинэ төрлийн коронөавирусний халдвар авсан зарим өвчтөнүүдийн ходоод, гэдэсний замд гаж өөрчлөлт гарчээ.

Radiology сэтгүүлд мэдээлснээр, эрдэмтэд КОВИД-19 халдвартай 414 өвчтөний мэдээллийг судалсан бөгөөд гуравны нэгнийх нь компьютер томограф зураг нарийн гэдэсний үйл ажиллагаанд төрөл бүрийн өөрчлөлт гарсныг илрүүлжээ.

Тухайлбал, зарим өвчтөнүүдэд гэдэсний зузаан хананд хий орж, уйланхай үүссэн байсан бол зарим өвчтөнүүдэд гэдэсний цусны эргэлт муудсан шинж тэмдэг илэрчээ. Мөн цөс ялгаруулах үйл ажиллагаа алдагдах шинж тэмдэг илэрсэн байна. Эдгээр өвчтөнүүдийн дундаж нас 57. Тэдний ихэнхийг амьсгалын аппаратад залгасан байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, дэлхий дахинд нийт 4341743 хүн халдвар авснаас 292829 хүн нас барж, 1602436 өвчтөн эдгэрчээ. АНУ-д 1408636 /нас барсан 83425/, Испанид 269520 /нас барсан 26920/, ОХУ-д 232243 /нас барсан 2116/, Их Британид 226463 /нас барсан 32692/, Италид 221216 /нас барсан 30911/, Францад 178225 /нас барсан 26991/, Бразилд 177602 /нас барсан 12404/, Германд 173171 /нас барсан 7738/, Туркт 141475 /нас барсан 98889/, Иранд 110767 /нас барсан 6733/, Энэтхэгт 74292 /нас барсан 2415/ тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ээ(139.5.217.88) 2020 оны 05 сарын 16

Манай Корона туссан курсантууд эдгэрсэн ч гэсэн ахиж цэргийн албанд тэнцсэнгүй байхөө

1  |  0
İrgen(81.213.40.232) 2020 оны 05 сарын 15

Turked nas baran hvnii too 4000 hvrh gj l ywj bgmsan !yun 98mynga we!! Ymaa saitar shalgaj medeegee bichij bldaa nree

0  |  0
Турк(85.97.229.167) 2020 оны 05 сарын 16

Яагаад ингээд худлаа тоо баримт бичээд байдаг юм вэ турк улсад одоогоор нас барсан хүний тоо 3900л болж байхад харинч эдгэрсэн хүний тоон 95000гарч байгаа шүү

2  |  0
Top