КОВИД-19 | “Ремдезивир” эмийг бага орлоготой улсуудад нийлүүлэх боломж бүрджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 14

Дэлхий дахинд коронавирусний халдварын тохиолдлын тоогоороо АНУ, Орос, Испани, Их Британи, Итали, Бразил улсууд тэргүүлж байна. ОХУ-д дахин хоногт 10 мянга гаруй халдвар нэмж бүртгэгджээ. Хойд хөршид ийнхүү сүүлийн 10 гаруй хоногт 24 цагт 10 мянга гаруй өвчлөл илэрч байна. Бразилд мөн хоногт 11300 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдвар 189 мянгад хүрчээ.

Түүнчлэн Хонконгт хоногт дотоодын халдвар шинээр нэмж бүртгэгдсэн байна. Сингапурт 675 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 25 мянга гаруй хүн өвчилжээ. Энэ улсад өвчлөгсдийн дийлэнх нь барилгын болон үйлчилгээний салбарт ажилладаг гадаадын ажилчид байгаа юм.

Өмнөд Солонгост 29 тохиолдол нэмж бүртгэгджээ. Тус улсад шөнийн клубээс эх үүсвэртэй халдвар 119 болж нэмэгдсэн байна. Шөнийн клубийн халдвартай холбоотойгоор нийт 24 мянга гаруй хүнд коронавирусний шинжилгээ хийжээ.

Тэгвэл коронавирусний эсрэг үр дүнтэй эм гэгдэж байгаа “Ремдезивир”-ийг үйлдвэрлэгчид дэлхийн бага болон дунд орлоготой улсуудад тус эмийг нийлүүлэх боломжийг бүрдүүлсэн гэсэн мэдээлэл байна.

 

Top