КОВИД-19 | Италид тусалсан орос эмч нар нутаг буцлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 14

Итали улс өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр коронавирусний халдварын тархалтын улмаас хүнд нөхцөл байдалд ороход ОХУ тусламжийн гараа сунгасан билээ. Оросын цэргийн эмч мэргэжилтнүүд болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн тусламжийг 10 гаруй онгоцоор хүргэсэн бол одоо ОХУ-ын онгоцнууд эх орон руугаа буцаж байна.

Оросын Агаар-сансрын хүчний 10 дахь онгоц эх орондоо газарджээ. Чкаловский нисэх буудалд газардсан “Ил-76” онгоцоор Италид туслахаар явсан вирус судлаачид эргэн иржээ.

Италийн Батлан хамгаалахын сайд Лоренцо Гуэрини Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай утсаар ярьж, ОХУ-ын тусламжид талархсанаа дахин илэрхийлсэн байна.

Сергей Шойгу энэ сарын 6-нд Италиас цэргийн мэргэжилтнүүдээ эргүүлэн татах болсноо мэдэгдсэн билээ.

 

Top