ДЭМБ: Коронавирус 4-5 жилийн дараа бүрэн хяналтад орно

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 14

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ахлах эрдэмтэн Сумъяа Сваминатан коронавирусийг дэлхий дахин 4-5 жилийн дараа бүрэн хяналтад оруулна гэдгийг анхаарууллаа.

“Би 4-5 жилийн коронавирусийг хяналтад авна гэж хэлэхээр байна. Вакцины судалгаа, сүргийн дархлаа үүсэх, эсрэг биет тогтох үйл явцыг ажигласны үндсэн дээр ийм дүгнэлтэд хүрлээ” гэж ДЭМБ-ын ахлах эрдэмтэн Сумъяа Сваминатан ярьжээ.

Гэхдээ энэ хооронд магадгүй үүнээс ч богино хугацаанд хяналтад оруулах боломжтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Одоогоор дэлхий даяар 100 гаруй газар оронд вакцин бүтээх судалгаа өрнөж байгаа бөгөөд АНУ-д аль хэдийнэ хүн дээр туршиж эхэлсэн билээ.

Харин Их Британи судалгаагаа энэ онд багтаан дуусах, магадгүй шинэ оноос өмнө хүн амаа вакцинжуулах төлөвлөгөө боловсруулсан юм.

Хэдийгээр вакцин зохион бүтээгдээд олон нийтэд тарьсан ч үр дүнд хүрэх эсэх нь эргэлзээтэй гэдгийг Харвардын эрдэмтэд хэлж байна. Учир нь коронавирус мутацид орох, өөр төрлийн омог үүсгэн халдварласан тохиолдолд үр дүнгүй байхыг анхаарууллаа.

Эх сурвалж: Lancs.live

Top