Д.Песков: В.Путинтэй уулзаагүй сар болсон тул түүнд вирус халдаагаагүй

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 15

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков коронавирусний халдвар авсан нь энэ сарын 12-нд илэрсэн. В.Путинтэй байнга уулзаж, ярилцаж байдаг хүний хувьд түүнийг В.Путинд коронавирус халдаасан байх магадлалтай гэж Оросын ард түмэн айж байлаа.  

Саяхан Дмитрий Песков "Коммерсантъ" сонинд ярилцлага өгөхдөө энэ талаар ярьсан байна. Тэрбээр гэргий Татьяна Навкагийн хамт эмчлүүлж байгаа юм.

Дмитрий Песков “Тавдугаар сарын 1-нд манай ажлын нэг хүнээс вирус илэрсний дараа би гэрээсээ ажиллаж эхэлсэн. Байнга шинжилгээ өгч, хариу дандаа л сөрөг гарч байсан. Гэтэл нэг өдөр надад өвчний шинж тэмдэг илэрч, эхнэрийн маань бие ч муудсан. Хоёулаа халуураад, гэртээ гурав хоног хэвтлээ. Өдөр нь 37,4, шөнө нь 37,8 хүрнэ. Ингээд эмнэлэгт очиж үзүүлтэл эерэг гардаг юм байна. Харин ёстой хүндрэхээс нь өмнө амжиж очсон байна лээ. Би байнга ариун цэврийн дэглэм сахиж байсан ч халдвар авсан. Тун аюултай вирус юм байна. Би Ерөнхийлөгч В.Путинтэй нүүр тулж уулзалгүй бүтэн сар болж байна. Дандаа зайнаас, онлайнаар харилцаж байсан болохоор Ерөнхийлөгчид вирус халдаасан байх учиргүй” гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top