Туркт коронавирусний халдвараар өвчлөгсдийн тоо хоногт 1600 гаруйгаар нэмэгдсэн талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа мэдэгджээ.
Туркт сүүлийн 24 цагт “COVID-19”-ийн халдварыг илрүүлэх 34821 шинжилгээ хийгдсэн байна. Шинжилгээгээр 1635 шинэ тохиолдол илэрчээ.
Хоногт 55 өвчтөн нас барж, нийт нас баралтын тоо 4007 болсон байна. Туркт коронавирусний халдварын нийт тоо 144749 болжээ.
Тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган үүний өмнө хязгаарлалтын арга хэмжээгээ сулруулж байгаагаа мэдэгдсэн билээ.
Коронавирус нь агаар дуслын замаар халддаг ч зарим тохиолдолд суулгалт, ходоод гэдэсний үйл ажиллагааг доголдуулах зэрэг шинж тэмдгээр илэрч байгаа аж. Энэхүү цар тахлын тархалтын эхний нэг сард ахмад настнуудын дунд нас баралт өндөр байсан нь вирус хүний дотоод эрхтэн болон зүрх судасны үйл ажиллагааг давхар муутгадагтай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )