Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ. Өнөөдрийн (2020.05.15) коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.
Өчигдөр ОХУ-аас 200 гаруй оюутан Сэлэнгэ аймгийн "Алтанбулаг" боомтоор дамжин ирсэн ба тэднийг Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Орхон аймагт тусгаарлажээ.
Мөн өчигдөр Туркийн нислэгээр 179 хүн ирсэн ба тэднийг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ-д тусгаарлажээ.
Дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт нийт 4.5 сая халдварын тохиолдол илэрч, 302 мянган хүн нас барж, 1.7 сая хүн эдгэрчээ.
Дэлхийд нийт 2,4 сая хүн эмчлүүлж байгаа юм. Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 94 мянган хүн халдвар авч, 5000 гаруй хүн нас барлаа.
Өчигдөр мөн 14 чиглэлийн галт тэргэнд 3520 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй гэв.
Одоогоор Монгол Улсын хэмжээнд 1619 хүн ажиглалтад байгаа ба шинээр 400 хүн нэмэгджээ.
Зөвлөгөө, мэдээллийн 119 утсанд нийт 296 дуудлага ирсэн байна. Өчигдөр гадаадын хоёр орноос найман монгол иргэн холбогдож, зөвлөгөө авсан ба Шведэд амьдардаг нэг монгол иргэн халдвар авснаа мэдэгджээ.
Ийн гадаадад амьдарч байгаа Монгол Улсын 32 иргэн халдвар авч, тэдний 13 нь эдгэсэн талаар ЭМЯ мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
үнэнийг л хэлсэн шүүдээ. Бид сонор сэрэмжтэй бай л гэсэн үг дээ\n
халдвар тархах нь цаг хугацааны асуудал гэж солиордог авгай мөн үү