Агаарын тээврийн компаниуд нислэгийн ШИНЭ ДҮРМЭЭ танилцуулжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 15


Олон улсын хэд хэдэн иргэний агаарын тээврийн компани цар тахалтай холбогдуулан зорчигч тээврийн дүрэмд оруулсан шинэ өөрчлөлтүүдийг танилцуулжээ.

Европын агаарын тээврийн зарим компаниудын зорчигчид бие засах өрөөнд орохдоо онгоцны үйлчлэгчээс зөвшөөрөл авах ёстой болжээ. Ингэснээр дараалал үүсэхээс урьдчилан сэргийлж, зорчигчдын бие биеэсээ зай барих нөхцөлийг хангах юм. Канадын агаарын тээврийн компани энгийн зэрэглэлийн зорчигчдыг нэг суудал алгасаж суулгах аж. Ингэхдээ амны хаалт, бээлийгүй зорчигчдыг онгоцонд оруулахгүй гэнэ. Нислэгийн үеэр зорчигчид суудлаа өөрсдөө ариутгах болжээ. Үүний тулд онгоцны багийнхан ариутгагч бодис тарааж өгөх юм.

АНУ-ын иргэний агаарын тээврийн гурван том компани онгоцонд амны хаалтгүй зорчихыг зөвшөөрчээ. Ингэхдээ онгоцны үйлчлэгч зорчигчдод хамгаалалтын хэрэгсэл санал болгох үүрэг хүлээсэн ч зорчигч татгалзах эрхтэй.

Арабын Нэгдсэн Эмирт Улсын үндэсний иргэний агаарын тээврийн компани зорчигчдыг түргэвчилсэн оношилгоонд хамрагдсаны дараа онгоцонд оруулах дүрэм нэвтрүүлээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top