Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын Итевон дүүрэг дэх шөнийн цэнгээний газраар үйлчлүүлсэн 17 хүн коронавирусээр оношлогджээ.
Ингэснээр өнгөрсөн долоо хоногт 29 настай коронавирустэй иргэн Итевон дүүргийн гурван цэнгээний газраар үйлчлүүлснээс хойш 148 тохиолдол бүртгэгдээд байна.
Сөүл хотын захиргаа ухаалаг утас болон байршил тогтоогч ашиглан 10 596 тохиолдол байж болзошгүйг энэ долоо хоногийн эхээр зарлаж байсан юм.
Хамгийн гол нь дээрх үйлчлүүлэгчдээс бараг тал нь Инчеон болон бусад муж, аймгууд руу зорчсон байх магадлалтай аж.
Сөүлийн Эрүүл мэндийн газар шөнийн цэнгээний газраар үйлчлүүлсэн 1500 гаруй иргэнд коронавирус илрэх боломжтой гэдгийг анхааруулжээ.
Эх сурвалж: CNN