“ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ” цахим постерийн уралдааны шилдэг бүтээлүүд

2020 оны 05 сарын 15

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас Монгол Улсад Коронавирусний халдварын тохиолдол нэмэгдсэнтэй холбогдуулан урлагаар дамжуулан, ард иргэдийг уг халдвараас урьдчилан сэргийлэхэд авч буй арга хэмжээг илүү эрчимжүүлэхэд уриалах, аюулт өвчний эсрэг тэмцэж байгаа албан хаагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор уран бүтээлчид, дизайнеруудын дунд “Хамтдаа сэргийлье” цахим постерийн уралдааныг зарласан. Уралдаанд нийт 52 уран бүтээлч 100 гаруй бүтээл ирүүлснээс шүүгчдийн саналаар дараах бүтээлүүд шилдгээр шалгарлаа.

I-Р БАЙР ГРАФИК ДИЗАЙНЕР Д.АЛТАНТУЛГА "СОНОР СЭРЭМЖЭЭ БҮҮ АЛДААРАЙ" БҮТЭЭЛ

II-Р БАЙР ГРАФИК ДИЗАЙНЕР, ЗУРААЧ П.АЛТАНСҮХ “ТЭНГЭРИЙН НҮД” БҮТЭЭЛ

III-Р БАЙР ГРАФИК ДИЗАЙНЕР Б.ЭНХТУНГАЛАГ “ГЭР ГЭРТЭЭ” БҮТЭЭЛ

ТУСГАЙ БАЙР ГРАФИК ДИЗАЙНЕР, ГЭРЭЛ ЗУРАГЧИН Б.ЧАДРААБАЛ “ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ” ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦУВРАЛ БҮТЭЭЛ

Шалгарсан бүтээлүүдийг Улсын онцгой комисст хүлээлгэн өгөх бөгөөд олон нийтэд сурталчилгаа хэлбэрээр ашиглах эрхийг олгох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top