КОВИД-19 | Бундеслигийн дасгалжуулагч хөл хорионы дэглэм зөрчжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 15

 

Германы хөлбөмбөгийн дээд лиг Бундеслигийн Аугсбург клубийн дасгалжуулагч Хейко Херрлих хөл хорионы дэглэм зөрчиж тусгаарлагдсан зочид буудлаасаа гарчээ.

Түүнээс цагдаагийн байгууллага болон эмнэлгийн ажилтнууд асуумж авахад шүдний сойз авах гэж гарсан гэж хариулжээ.

Хөл хорионы дэглэм зөрчсөн тул ирэх амралтын өдөр эхлэх тоглолтод оролцож чадахааргүй болжээ. 

Энэ амралтын өдрөөс үргэлжлэх товтой байгаа Бундеслигийн тоглолт эхэлтэл бүх клубийн тамирчид, удирдлагууд, арын албаныхныг зочид буудалд тусгаарлах шийдвэр гарсан билээ.

“Би ноцтой алдаа гаргаж хөл хорионы дэглэм зөрчлөө. Энэ бол миний алдаа. Энэ бол зөвхөн миний алдаа бөгөөд манай клубийн удирдлагууд, тамирчид, дэмжигчидтэй ямар ч холбоогүй болно” гэж Хейко Херрлих албан мэдэгдэлдээ дурджээ.

Аугсбург клуб одоогийн байдлаар Бундеслигийн 14 дүгээр байрт хасагдах бүсээс ердөө таван онооны зөрүүтэй бичигдэж байгаа юм.  

Эх сурвалж: DW

Top