Шведэд байгаа монгол иргэний биеийн байдал маш хүнд байна

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 17

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ. Өнөөдрийн /2020.05.17/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.
 

Өвчний халдвар дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт тархлаа. Нийт 4.716 сая халдварын тохиолдол илэрч, 312 мянган хүн нас барж, 1.8 сая хүн эдгэрчээ. Дэлхийд нийт 2,5 сая хүн эмчлүүлж байгаа юм. Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 95 мянган хүн халдвар авч, 4000 гаруй хүн нас барлаа. Өчигдрөөс халдвар авсан хүний тоо 12 мянгаар илүү байгаа ч нас барсан хүний тоо 1300-гаар буурлаа. Гэхдээ манай хойд хөршид байдал хүнд хэвээр байна. Өчигдөр 24 цагийн дотор ОХУ-д 9200 шинэ тохиолдол илэрсний  41 нь Буриад, 25 нь Эрхүү, 30 нь Тувад илэрчээ. 

15 чиглэлийн галт тэргэнд 4000 хүнд шинжилгээ хийхэд халдвар илэрсэнгүй.

Одоо 1747 хүн ажиглалтад байна. Үүнээс 26 хүн чихрийн шижин өвчтэй, 21 хүн хорт хавдар өвчтэй байгаа. Ажиглалтаас 26 хүн гарч, 108 хүн шинээр ажиглалтад орлоо. 

119 утсанд нийт 192 дуудлага ирсэн. Гадаадын 3 орноос 5 монгол хүн холбогдож, зөвлөгөө авлаа. Шведэд байгаа монгол иргэний бөиеийн байдал маш хүнд байна гэж ЭМЯ-наас мэдээллээ. Иргэдээс хоолны газрын үйлчлэгч нар амны хаалт зүүхгүй байна гэсэн гомдол их гаргаж байна. Тиймээс үйлчилгээний газруудын ажилтнууд амны хаалт заавал зүүх ёстойг ЭМЯ-наас анхаарууллаа. 

ШУУД ҮЗЭХ

Top