ОХУ-ын Владимир хотын “Весёлое подворье” амьтны хүрээлэн шинэ төрлийн коронавирусний халдварын улмаас бүр мөсөн хаагдах аюулд учраад байгаа ажээ.
Хөл хорио тогтоосон учир хүмүүс амьтны хүрээлэнд ирэхээ больсон, ашиг орлогогүй тул амьтаддаа хоол тэжээл авч чадахгүй байдалд оржээ. Энд 600 тахиа, 200 галуу, нугас, 60 гахай болон тэмээ, туулай гээд маш олон амьтан байдаг. Тасалбарын мөнгө болон ХАА-н бүтээгдэхүүний худалдаанаас орлого олдог байсан ч одоо ямар ч орлогогүй болсон байна. ОХУ-ын Засгийн газраас цар тахлын үед дэмжлэг үзүүлэх жижиг, дунд бизнест тус амьтны хүрээлэн багтсангүй. Ажилчдадаа цалин олголгүй удаж байгаа гэнэ.
Тус амьтны хүрээлэнгийн эзэн Сергей Добрынин “Энэ бол Виктория гэдэг ингэ. Дөрвөн жилийн өмнө Монголоос авчирч байлаа. Жинхэнэ сибирь хүн шиг л халуун, хүйтнийг ажрахгүй давна. Харин цар тахлын улмаас хоол тэжээлгүй болоод байна. Тариа, өвс өгдөг байсан ч тэжээлийн үнэ тэнгэрт хадчихлаа. Би Викториягаасаа салмааргүй байна. Яаж ийж байгаад тэмээтэйгээ үлдэх сэн” гэж телевизийн сэтгүүлчид ярьсан байна.
Сэтгэгдэл ( 15 )
ene temeenii ezen mongold elberch uheh geed baisiim baih daa,gants inge gadaadad gargadag ni yamar uchirtai um boloo,amitan tamlaad hegiin malchin
худалдаж авсан амьтныг нь булааж авчир гээд байгаачууд тэнэг бхаа
Temeegee awiyaa huurhii mini nutagtaa bsan bol ashtai yu...\n
Temeegee awyaa oirhon l bn shuudee
тэгээд тэмээгээ хаана карантилах вэ
тэмээгээ аваад ирэхэд ойрхон л юм даа хөөрхий амьтан
ТЭМЭЭГЭЭ АВЧИРЬЯ ААААААА!!!!!
Монгол тэмээгээ авья, аварья
амьтдаа хашанаас нь суллаад гаргаач, тэмээ өөрөө хоолоо олоод идэх чадвартай, өлбөрүүлж үхүүлж байхаар
Владимир хот с. Борисовское,\nБорисовский поворот, 1\n 7 (492) 237-06-11
Бэлчээрт гаргачихаач
Яах гэж ховор сайхан амьтнаа тэнэг юмнуудад өгдгийн бэ,хайран хөөрхөн амьтан
Тэмээгээ авья
Тэмээгээ авья, танай сайт холбогдох хаяг өгнө үү
Temeedee tusaliya