Энэ сарын 06-ны өдрөөс хойш Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын Итевон дүүргийн шөнийн цэнгээний газруудад тархсан коронавируст халдварын тохиолдол 168-д хүрсэн байна.
Дээрх 168 тохиолдлын 89 нь шөнийн цэнгээний газраар үйлчлүүлсэн бол 79 нь шөнийн цэнгээний газраар үйлчлүүлсэн хүмүүсийн ар гэрийнхэн байжээ.
Өнгөрөгч амралтын өдөр Өмнөд Солонгост 13 тохиолдол бүртгэгдсэний таван тохиолдол нь шөнийн цэнгээний газруудаар үйлчлүүлсэн иргэд байсан юм.
Эх сурвалж: CNN