КОВИД-19 | БНХАУ-д долоон шинэ тохиолдол илэрчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 18

 

БНХАУ-ын Үндэсний эрүүлийг хамгаалах хорооны мэдээллээр өнгөрсөн ням гарагт тус улсад коронавирусний долоон шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Харин нэг ч хүн вирусний халдварын улмаас эндээгүй ажээ.

Шинэ тохиолдлуудын гурав нь Өвөр Монголд, хоёр нь Жилин мужид, нэг нь Шанхай мужид бүртгэгдсэн байна.

Түүнчлэн шинж тэмдэггүй халдвараар 18 шинэ тохиолдол бүртгэгдэж, шинж тэмдэггүй халдварын нийт тохиолдол 4970 болжээ.

БНХАУ-д коронавирусний халдварыг шинж тэмдэггүй болон шинж тэмдэгтэй гэж хоёр ангилан тусад нь бүртгэж эхэлсэн юм. Ингэснээр халдварын эсрэг вакцин гаргахад илүү үр дүнтэй гэж үзжээ.

Жонс Хопкинсийн их сургуулийн датаа мэдээллээр БНХАУ-д одоогийн байдлаар 84 мянган хүн коронавирусээр халдварлаж, 4.6 мянган хүн эндээд байна.

Эх сурвалж: CNN

 

 

Top