КОВИД-19 | Сүмийн цуглаанд оролцсон 180 хүн вирусээр халдварлажээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 18

 

АНУ-ын Калифорни мужид “Ээжүүдийн өдөр”-т зориулсан сүмийн цуглаанд оролцсон 180 хүн бүгд коронавирусээр халдварласан тухай тус мужийн Эрүүл мэндийн хорооноос мэдээллээ.

Дээрх 180 хүнтэй нэг болон хоёрдугаар хавьтлын хүмүүсийг тогтоон тусгаарлах арга хэмжээ авсан байна.

Вирусээр оношлогдсон ч биеийн байдал нь харьцангуй хөнгөн өвчтөнүүдийг гэртээ тусгаарлагдах зөвлөмжийг эрүүл мэндийн байгууллагаас өгчээ.

Гэртээ тусгаарлагдах дэглэмийг зөрчих эсэхэд хяналт тавихаар Калифорни мужийн тусгай алба, цагдаагийн хэсгүүдийг дайчилсан байна.

Эх сурвалж: Fox News

 

Top