Их Британийн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн судалгаагаар ирэх намар гэхэд тус улсад 30 сая иргэн вакцинд хамрагдах боломжтой болох тооцоолол гаргажээ.
Тус улсын Засгийн газрын шийдвэрээр Оксфордын их сургууль, “АстраЗенека” анагаахын компани хамтдан халдварын эсрэг вакциныг хөгжүүлж байгаа юм.
Засгийн газрын зүгээс вакциныг бүтээхэд зориулж 84 сая фунтийг төсөвлөөд байгаа билээ.
Судалгааны ажил ахицтай байгаа бөгөөд ирэх есдүгээр сар гэхэд 30 сая хүн тун вакцин бэлэн болно гэсэн тооцоо гаргасан байна.
Эх сурвалж: The Telegraph