Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ. Өнөөдрийн /2020.05.18/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.
Өвчний халдвар дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт тархлаа. Нийт 4.8 сая халдварын тохиолдол илэрч, 316 мянган хүн нас барж, 1.8 сая хүн эдгэрчээ. Дэлхийд нийт 2,6 сая хүн эмчлүүлж байгаа юм. Үүнээс 44 мянган хүний биеийн байдал маш муу байна. Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 95 мянган хүн халдвар авч, 4000 гаруй хүн нас барлаа. Нас барсан хүний тоо буурлаа. Гэхдээ манай хойд хөршид байдал хүнд хэвээр байна. Өчигдөр 24 цагийн дотор ОХУ-д 9500 шинэ тохиолдол илэрсний 27 нь Буриад, 30 нь Эрхүү, 17 нь Тува гэсэн Монголтой хил залгаа аймгуудад илэрчээ. Тиймээс Оросьой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнханд анхааралтай байхыг анхаарууллаа.
15 чиглэлийн галт тэргэнд 4471 хүнд шинжилгээ хийхэд халдвар илэрсэнгүй.
Одоо 1747 хүн ажиглалтад байна.
ШУУД ҮЗЭХ