Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ.
Өнөөдрийн /2020.05.19/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.
Дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт нийт 4.885 сая халдварын тохиолдол илэрч, 319 мянган хүн нас барж, 1.9 сая хүн эдгэрчээ. Дэлхийд нийт 2,6 сая хүн эмчлүүлж байгаа юм. Үүнээс 44 мянган хүний биеийн байдал маш муу байна. Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 86 мянган хүн халдвар авч, 3700 хүн нас барлаа. Нас барсан хүний тоо 300-гаар буурлаа. Гэхдээ манай хойд хөршид байдал хүнд хэвээр байна. Өчигдөр 24 цагийн дотор ОХУ-д 8900 шинэ тохиолдол илэрсэн. Буриад, Эрхүү, Тува, Читад халдвар 30-70 хувь нэмэгдсэн тул Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнханд анхааралтай байхыг анхаарууллаа.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд ажиглалтад 1769 иргэн байна. Тэдний дунд зүрх судас, мэдрэл, гэмтэл зэрэг өвчтэй хүмүүс бий тул эмчилгээ тогтмол үзүүлж байна. 5 хүртэлх насны 107 хүүхэд, жирэмсэн 67, чихрийн шижинтэй 30, артерийн өвчтэй 93, хавдартай 24, архаг өвчтэй 127 хүн байна. Энд нийт 186 эмнэлгийн ажилтан үйлчилгээ үзүүлж байгаа юм. Энэ оны эхнээс нийт 7408 иргэн ажиглалтад орсон.
Өнөөдөр өглөө 07.59 цагт Энэтхэгээс тусгай үүргийн онгоцоор 158 хүн ирснээс 7 хүнийг тусгайлан шалгаж байна.
Орон нутгийн галт тэргэнд нийт 3537 хүнд шинжилгээ хийхэд хариу бүгд сөрөг гарлаа.
Иргэдээс худалдаа үйлчилгээний газарт зай барихгүй байгаа талаар гомдол их ирж байна. Тиймээс үйлчилгээний газруудад энэ талаар анхаарахыг ЭМЯ-наас зөвлөж байна.
119 дугаарт 259 дуудлага, шуурхай аппт гадаадын 4 орноос 30 хүн холбогдож, урьдчилсан сэргийлэх талаар зөвлөгөө авчээ.
ШУУД ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 1 )
МОНГОЛЧУУДАА, УЛААНБААТАРЧУУДАА МАСКАА ЗҮҮГЭЭЧЭЭ. ОДОО ХҮМҮҮС МАСК ЗҮҮХ НЬ ХОВОРДООД БАЙХАД УТСААРАА ЗУРГИЙГ НЬ АВААД ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНД БАЙРШУУЛАН ИЧЭЭХ ЧЕЛЛЕНЖ ХИЙМЭЭР БОЛООД БАЙНА ШҮҮ!!!!!!!!! НӨГӨӨ ЗАМЫН ЦАГДААД ЗУРАГ БИЧЛЭГ ӨГЧ АРГА ХЭМЖЭЭ АВАХУУДЛАГ ШИГ