НҮБ: Дэлхийн 47 улс хүнсний хомсдолд орно

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 19

 

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн хорооны судалгаагаар коронавирусээс шалтгаалсан хүнсний хомсдолд дэлхийн 47 улсын 183 сая иргэн орно гэсэн дүн гарчээ.

Дээрх хямралаас гарахын тулд энэ жил нэмж 350 сая ам.долларын нэмэлт санхүүжилт шаардлагатай аж.

“Коронавирусний цар тахал дэлхий даяар хүний амь нас, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоо, амьжиргаа, эдийн засгийг сүйтгэж байгаагийн дээр хүнсний дутагдалд буй олон арван хүнд энэ вирус сөрөг нөлөө үзүүлж байна ” гэж дээрх судалгаанд дурджээ.

Хэрэв улс орны Засгийн газрууд яаралтай арга хэмжээ авахгүй бол хүнсний хямралд өртөх ард иргэд, улсын тоо үүнээс ч өсөх магадлалтай юм байна.

Эх сурвалж: The Korea Times

Top