ОХУ-ын Ерөнхий сайдын ажлын алба тус улсын Ерөнхий сайд Михайль Мишустин бүрэн эдгэрч, ажилдаа орсон тухай мэдээллээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Ерөнхий сайд Михайль Мишустин коронавирусээр оношлогдож улмаар хэвийн ажиллах боломжгүй болсон юм.
Тухайн үедээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зарлиг гаргаж түүнийг бүрэн эдгэртэл Шадар сайд Андрей Белоусов түр орлон гүйцэтгэхээр болж байсан билээ.
Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч гаргасан зарлигаа хүчингүй болгож, Михайль Мишустин Ерөнхий сайдын албаа үргэлжлүүлэх шийдвэрийг гаргаад байна.
Эх сурвалж: RT, Reuters