КОВИД-19 | Өмнөд Солонгост ахлах сургуулиуд нээгдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 20

 

Өмнөд Солонгосын Засгийн газрын шийдвэрээр ахлах сургуулиудын үйл ажиллагааг нээлээ.

Ахлах сургуулиуд хэвийн ажиллагаандаа шилжиж эхэлсэнтэй холбоотойгоор эрүүл мэндийн ажилтнуудыг тухайн сургуульд ажиллуулахаар болжээ. Түүнчлэн анги даасан багшийг жижүүр багшаар томилон сурагчдын биеийн байдлыг тогтмол хянах аж.

Тус улсад бүх шатны боловсролын байгууллагууд зургаадугаар сарын 08-ны өдөр хүртэл үе шаттайгаар хэвийн ажиллагаандаа шилжих юм.

Өмнөд Солонгосын Боловсролын яамнаас сурагчдыг 30 секундийн турш гараа угааж, амны хаалт тогтмол зүүн, сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд сургуулийн эмчид хандахыг анхааруулжээ.

Эх сурвалж: The Korea Times

 

Top