ЭМЯ: Сүүлийн 24 цагт Монголд халдвар нэмж бүртгэгдээгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 20

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ.

Өнөөдрийн /2020.05.20/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.
 

Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт нийт 4.982 сая халдварын тохиолдол илэрч, 324 мянган хүн нас барж, 1.9 сая хүн эдгэрчээ. Дэлхийд нийт 2,7 сая хүн эмчлүүлж байгаа юм. Үүнээс 45 мянган хүний биеийн байдал маш муу байна. Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 94 мянган хүн халдвар авч, 4000 хүн нас барлаа. Эдгэрсэн хүний тоо нэмэгдсэн ч манай хойд хөршид байдал хүнд хэвээр байна. Өчигдөр 24 цагийн дотор ОХУ-д 9200 шинэ тохиолдол илэрсэн. Одоогийн байдлаар Буриадад 973, Эрхүүд 698, Тувад 351, Читад 595 тохиолдол бүртгэгдсэн тул Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнханд анхааралтай байхыг анхаарууллаа.  

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд ажиглалтад 1924 иргэн байна. Тэдний дунд зүрх судас, мэдрэл, гэмтэл зэрэг өвчтэй хүмүүс бий тул эмчилгээ тогтмол үзүүлж байна. Энд нийт 97 эмнэлгийн ажилтан үйлчилгээ үзүүлж байгаа юм. 

Орон нутгийн 14 галт тэргэнд нийт 4000 хүнд шинжилгээ хийхэд хариу бүгд сөрөг гарлаа. ХӨСҮТ, Дархан, Замын-Үүд, орхон аймагт нийт 247 шинжилгээ хийсэн бүгд хариу сөрөг гарлаа. Сүүлийн 24 цагийн дотор Монголд халдвар илэрсэнгүй. Нийт тохиолдол 140-өөс 26 хүн эдгэрсэн. 114 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаагийн 87 хүний биеийн байдал хөнгөн, 27 хүн хүндэвтэр байна. 

119 дугаарт 264 дуудлага, шуурхай аппт гадаадын 7 орноос 17 хүн холбогдож, урьдчилсан сэргийлэх талаар зөвлөгөө авчээ.

ШУУД ҮЗЭХ

Top