Дэлхийд алдартай Кембрижийн их сургууль коронавирусний цар тахлаас шалтгаалан 2020-2021 оны хичээлийн жилийн сургалтаа цахимаар явуулахаар шийдвэрлэлээ.
Үүнд тус сургуулийн харьяа сургууль болон их сургуулийн бүх анги хамрагдах аж.
Ингэснээр Их Британийн их, дээд сургуулиудаас анх удаагаа бүх ангийн хичээлийг цахимаар явуулах анхны сургууль болж буй аж.
Хэдийгээр цахимаар явуулах ч ганцаарчилсан давтлага, сургалт явуулах боломжтой гэж сургуулийн зүгээс мэдээллээ.
Эх сурвалж: BBC