ОХУ-ын Коронавирусний хариу арга хэмжээ авах газрын мэдээллээр лхагва гарагт 8764 тохиолдол бүртгэгдэж нийт халдварын тохиолдол 308.7 мянгад хүрсэн байна.
Өчигдөр халдварын улмаас 135 хүн эндсэн нь нэг өдөрт бүртгэгдсэн эндэгдлийн хамгийн их тохиолдол болсон юм.
Одоогоор тус улсад коронавирусний улмаас 2.9 мянган хүн эндээд байна.
Ингэснээр өвчлөл болон нас баралтын тохиолдлоороо АНУ-ын дараа хоёрдугаарт бичигдсэн улс болж байгаа юм.
АНУ-ын зүгээс ОХУ-д хүчил төрөгчийн аппарат бүхий усан онгоцыг өнөөдөр далайд гаргажээ. Тээврийн онгоц маргааш ОХУ-д хүрнэ.
Эх сурвалж: CNN