КОВИД-19 | АНУ-ын 50 муж хөл хориогоо хэсэгчлэн цуцаллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 20

 

АНУ-д коронавируст цар тахал дэгдсэнээс хойш анх удаагаа АНУ-ын 50 мужид хөл хориогоо хэсэгчлэн цуцлаад байна.

Орон нутгийн цагаар өнөөдөр өглөөний 06:00 цагт Коннектикут муж хөл хориогоо хэсэгчлэн цуцалснаар тус улсын муж бүр хөл хориогоо хэсэгчлэн цуцалсан юм.

АНУ-ын мужуудаас Жиоржиа болон Техас мужууд хөл хориогоо бүрэн цуцалсанбол Нью-Йорк хот, Калифорни, Пенсильвани мужууд хэсэгчлэн хөл хориог цуцалж байна. Дээрх мужууд халдварын тохиолдол цөөн бүртгэгдсэн хэсэгт хөл хориог цуцлах шийдвэр гаргасан юм.

Гэвч АНУ-ын халдварт өвчин судлалын мэргэжилтнүүд муж улсуудын дээрх шийдвэрийг эрс эсэргүүцэж байгаа аж.

Учир нь халдварын тохиолдол буурахгүй байгаа цаг үед байдлыг улам хүндрүүлнэ гэж үзэж буйтай холбоотой юм.

Одоогоор цаашид муж улсууд ямар шийдвэр гаргах, хөл хориог сунгах эсэх асуудал одоогоор тодорхой болоогүй байна.

Эх сурвалж: CNN

Top