Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ.
Өнөөдрийн /2020.05.21/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт нийт 5.079 сая халдварын тохиолдол илэрч, 329 мянган хүн нас барж, 2 сая хүн эдгэрчээ. Дэлхийд нийт 2,7 сая хүн эмчлүүлж байгаа юм. Үүнээс 45 мянган хүний биеийн байдал маш муу байна. Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 96 мянган хүн халдвар авч, 4000 хүн нас барлаа. Сүүлийн 11 хоногийн дотор халдвартай хүний тоо нэг саяар нэмэгдсэн байна. Эдгэрсэн хүний тоо нэмэгдсэн ч манай хойд хөршид байдал хүнд хэвээр байна. Өчигдөр 24 цагийн дотор ОХУ-д 8964 шинэ тохиолдол илэрсэн. Сүүлийн 24 цагт Буриадад 42, Эрхүүд 48, Тувад 56, Читад 20 тохиолдол шинээр бүртгэгдсэн тул Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнханд анхааралтай байхыг анхаарууллаа.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд ажиглалтад 1962 иргэн байна. Тэдний дунд зүрх судас, мэдрэл, гэмтэл зэрэг өвчтэй 280 хүн байгаа тул эмчилгээ тогтмол үзүүлж байна. Энд нийт 100 эмнэлгийн ажилтан үйлчилгээ үзүүлж байгаа юм.
Орон нутгийн 13 галт тэргэнд нийт 3895 хүнд шинжилгээ хийхэд хариу бүгд сөрөг гарлаа.
119 дугаарт 242 дуудлага, шуурхай аппт гадаадын 4 орноос 10 хүн холбогдож, урьдчилсан сэргийлэх талаар зөвлөгөө авчээ.
Энэ сарын 25-нд ОХУ-ын Европын хэсэгт байгаа монгол иргэдээ Москва-УБ тусгай захиалгат онгоцоор татаж авна. Харин 26-нд ОХУ-ын Азийн хэсэгт байгаа монгол иргэдийг Хиагт, Алтанбулагийн чиглэлээр авчрах юм. ОХУ-д байгаа монголчуудаас нийт 1000 хүн эх орондоо харих хүсэлт гаргасан. Энэ хоёр өдөрт нийт 500 хүнийг авчрахаар болсон байна.
ШУУД ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 3 )
Монгол дотроо алдах өндөр эрсдэлтэй болж байна. 500 хүн үү 3.5 сая хүн үү
Buunuur ne 1 vagond sahasnaas bolj haldvar tarsan geed baina lee sain sahalgaad tusgaarlasan baidlaar avchrahgyi bol ayultai baina
Ямар л бодлого явуулаад байнаа . Авахгүй байх хэцүү корона дуусахаар Монголд амьдарцгаа харна шүү