Нью-Йоркын цагдаагийн газрын 5.5 мянган ажилтан эдгэж ажилдаа оржээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 21

 

Коронавирусээр оношлогдон эмчлэгдэж байсан Нью-Йорк хотын Цагдаагийн газрын 5521 ажилтан бүрэн эдгэрч ажилдаа орсон тухай тус хотын Цагдаагийн газраас мэдээллээ.

Тэд хэдийгээр ажилдаа орсон ч өдөр бүр тогтмол үзлэгт хамрагдаж, халуунаа байнга хэмжүүлж байх ёстой аж.

Одоогоор тус хотын цагдаагийн газрын коронавирусээр оношлогдсон 100 цагдаа эмчлүүлж байна.

Нью-Йорк хотын захирагч Эндрью Куомогийн мэдээллээр Нью-Йоркын цагдаагийн газрын нийт ажилтнуудын 10.5 хувь нь коронавирусээр оношлогджээ.

Эх сурвалж: Axios

Top