Монголын буриадууд Оросын буриадуудад тусаллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 22

Дэлхий нийтээр тархаад буй коронавирусний цар тахлын халдварт өвчин хойд хөрш ОХУ-д эрчимтэй тархаж байна. Ялангуяа манай улстай хил залгаа Буриад,   Өвөр Байгалийн хязгаар нутгуудад байдал ноцтой байгаа юм.

Өнөөдөр өглөөний байдлаар Буриадад 1124 тохиолдол илэрснээс 480 эдгэрсэн, 638 хүн эмнэлэгт, 6 хүн нас барж, 1593 хүн тусгаарлагдаад байна.

Элэг нэгт ахан дүүстээ шинэ төрлийн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хамтдаа тэмцэх үүднээс "МОНГОЛЫН БУРИАДЫН ТӨВ ХОЛБОО"-ны зүгээс тусламжийн аяныг өрнүүллээ. Энэхүү тусламжийн аянд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд , МБТХолбооны орон нутгийн салбар хороод нэгдэн оролцож, нийт 1 сая 630 мянган төгрөг цугласан байна.

Цугласан хандивыг өнөөдөр “МОНГОЛЫН БУРИАДЫН ТӨВ ХОЛБОО" ТББ-ын дэд тэргүүн, НЮАНС хамтлагийн дуучин Монгол улсын СТА М.Амарсанаа, тус холбооны гүйцэтгэх захирал Б.Мөнхжаргал, Удирдах Зөвлөлийн гишүүн Д.Дагвасүрэн, Буриад судлалын Академийн гэрэл зургийн сурвалжлагч Д.Батсайхан нар ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, Оросын Шинжлэх Ухаан Соёлын төвийн дарга, Монгол улсад хандивын үйл ажиллагааг хүлээн авах төлөөлөгч Амгалан Ринчинович Базархандаевт албан ёсоор хүлээлгэн өглөө.

Амгалан Ринчинович Базархандаев “Монголын ард түмэн, буриад-монголчуудад баярлаж талархаж байна. Эрхүү, Улаан-Үд хотод өргөх хандив тусламжийн аяныг тэнд сурч, төгссөн төгсөгчид, амьдарч байсан хүмүүс өрнүүлж дэмжлэг болж байгаа. Өнөөдөр та бүгд ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарын Агын Буриадын Тойрогт хандив тусламж өгч байгаад баярлаж байна” гэж хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.21.115.82) 2020 оны 05 сарын 22

ИЧИЖ САНАА ЗОВОХ ЮМГҮЙ САЙХАН ӨГЧ БАЙНА ДӨӨ

0  |  0
Гэрлээ(192.82.67.54) 2020 оны 05 сарын 22

Сэтгэлийн өглөгө багадахгүй ээ. Сайн байна.\n

1  |  0
Баянмѳнх(202.9.46.39) 2020 оны 05 сарын 22

САЯ ГАРУЙХАН ТӨГРӨГ 40К РУБЛЬ ИЧЭХ НҮҮРГҮЙ ХҮМҮҮС ШҮҮ ЭНЭ ХЭДЭН БУРИАХАЙНУУД. ЧИМЭЭГҮЙ Л ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ӨГЧ БАЙГАА ХЭДЭЭС ИЧИВ. АВЧ БАЙГАА НЬ Ч НЭРНИЙ ХОР. 500 $ ХҮРЭХГҮЙ МӨНГӨӨР ХУВЬ ХҮНД БУС УЛСАД ШҮҮ.

0  |  1
Top