Д.Нямхүү: Хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 23

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний цаг үеийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийн үеэр коронавирусний халдвар нэмж бүртгэгдээгүй хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарсан тухай мэдээллээ.

ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан хоёр оюутан 37-39 хоног эмчлүүлж байгаад бүрэн эдгэрч гарсан байна.

Эдгэрсэн хоёр өвчтөнийг дараагийн шатны сувилалд шилжүүлжээ.

Монгол Улсад коронавирусний батлагдсан 141 тохиолдол байгаа бол 30 өвчтөн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжжээ.

Одоогоор ХӨСҮТ-д 111 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 86 өвчтөний биеийн байдал нь хөнгөн, хүндэвтэр 25 хүн байна.

Top