БНАСАУ-ын Гадаад хэргийн яам БНАСАУ, БНСУ-ын харилцаанд хөндлөнгөөс оролцохгүй байхыг АНУ-д уриалжээ. Учир нь Вашингтонд ийм эрх байхгүй гэж Солонгосын мэдээллийн тав агентлаг /KCNA/ мэдээлжээ.
БНАСАУ, Өмнөд Солонгосын харилцаа дотоодын асуудал бөгөөд зөвхөн Солонгосын ард түмэнд хамаатай тул хэнд ч хөндлөнгөөс оролцох эрх байхгүй гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд онцолжээ. АНУ-ын Төрийн департамент БНАСАУ-ын эрх баригчдад хандад БНСУ-тай хамтын ажиллагаагаа сэргээхийг уриалсан мэдэгдэл гаргасныг ийнхүү Пёньян шүүмжилсэн байна.
Өнгөрсөн мягмар гарагт KCNA мэдээлснээр, Өмнөд Солонгосын олон нийтийн байгууллагууд Умард руу ухуулах хуудас илгээсний хариуд Пёньян харилцаа холбооны бүх шугамыг тасална гэж мэдээлж байсан билээ. БНСУ-ын Үндэсний нэгдлийн яамны мэдээлснээр, мягмар гарагийн өглөөнөөс БНАСАУ Өмнөдийн утсанд хариу өгөхгүй байгаа аж. БНСУ-ын Батлан хамгаалах яам БНАСАУ-ын Зэвсэгт хүчний командлалын төлөөлөгчидтэй мөн холбогдож чадаагүй байна. Харилцаа холбооны эдгээр шугамыг хилийн бүсэд зэвсэгт мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдалтай холбоотой асуудлыг шуурхай шийдвэрлэх зорилгоор ашигладаг байна.
Сэтгэгдэл ( 0 )