Жорж Флойдын гэрийнхэн нэрийг нь ашиглаж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 22

АНУ-ын цагдаа нарын хатуу гарт амиа алдсан хар арьст Жорж Флойдын нэр дэлхий дахинд арьсны өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг тэмцэгчдийн бэлгэ тэмдэг болсон билээ.

Энэ нэрийг худалдааны тэмдэг, брэнд марк болгон бүртгүүлэхээр түүний гэр бүлийнхэн шүүхэд хандсан байна. Жоржын ахын хэлснээр тэд “Жорж Флойдын сан” гэж байгуулах гэнэ. Энэ сан мерчандайзинг (merchandising) хийх бөгөөд ард иргэдэд АНУ-ын Цагдаагийн газрын шинэчлэлтийн талаар танилцуулах юм. Мөн хууль зүйн төлбөртэй дэмжлэг, тусламж үзүүлэх ажээ. Өөрөөр хэлбэл ашгийн төлөө байгууллага.

Тус сангийн анхны бүтээгдхүүн нь гар утасны апп байх болно. Энп аппаар Флойдын тухай кино үзүүлж, Цагдаагийн газрын тухай нэвтрүүлэг гаргана.

Цар тахлын үеийн энэхүү арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсэргүүцсэн тэмцлийн үеэр олон сэргэлэн бизнес эрхлэгч ашигтай ажилласан. Жишээ нь, Манчестрийн унадаг дугуй зээлүүлэх үйлчилгээ эрхэлдэг бизнес эрхлэгч Жоржио Диметро Black Lives Matter, I Can’t Breath гэсэн үгнүүдийг бүртгүүлж, зохиогчийн эрхийг нь авч амжжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nemo(99.57.27.106) 2020 оны 06 сарын 24

sonin niigem shuu gemt heregten od bolchih gegdee

0  |  0
Top