АНУ-ын цагдаа нарын гарт хар арьст Жорж Флойд амиа алдсаны дараа Вашингтонд гарсан эсэргүүцлийн жагсаалын дараа нийслэл Вашингтон хотын хэд хэдэн дүүрэг жагсагчдын гарт үлдсэн. Black Lives Matter хөдөлгөөний идэвхтнүүд майхант хот босгон, цагдаа нарын орхин одсон Цагдаагийн газрын байрыг ард түмний департамент гэж нэрлээд байна. Энэ газар нутгийг Capitol Hill Autonomous Zone буюу CHAZ хэмээх онцгой бүс гэж нэрлээд байгаа юм.
Энэ хэсэг баар, ресторан ихтэй, залуучуудын цуглах дуртай газрын нэг. Энд болсон халуухан халз мөргөлдөөний дараа Засгийн газар эндээс цагдаа нарыг гаргах шийдвэр гаргасан юм. Ингээд жагсагчид дүүргийг тойруулан, саад бэхлэлт барьж, хамгаалалт гаргажээ.
Онцгой дүүрэгт очсон хүмүүсийн хэлж байгаагаар энэ дүүрэгт улс төрийн арга хэмжээ, жагсаал цуглаан гэхээсээ илүү залуучуудын хөгжмийн наадам шиг уур амьсгалтай байгаа гэнэ. Энд ууж, бүжиглэхээс гадна ном уншиж, кино үзэцгээж байна.
Гэхдээ энэ дүүрэг өөрийн хамгаалалтын зэвсэгт албатай.
Засгийн газрын онцгой байдлын хууль дүрмийг зөрчин, эндхийн бүх хүнд галт зэвсэг авч явахыг зөвшөөрсөн.
Эсэргүүцэгчид Засгийн газарт хандан, маш их шаардлага тавьсан. Сиэтлийн цагдаагийн газрыг татан буулгах, өнгөт арьстнуудын эсрэг үүсгэж байсан бүх хэргийг дахин шалган мөрдөх, байр зээлэх хөлсийг багасгах, соёл урлагийн төслүүдийн санхүүжилтийг нэмэх, коллежийг үнэ төлбөргүй болгох гэх мэт.
Цагдаа нар нь орхисон Цагдаагийн газар тэдний штабын байр.
Энэ дүүрэгт ороход нь “Та АНУ-аас гарч байна” гэж анхааруулдаг.
Харин тэднийг бут цохиж, дүүргээс хөөн гаргахаар цагаан арьст мотоциклчид цуглаж байгаа гэнэ. Байкерүүд долоодугаар сарын 4-ний баярыг довтолгоо хийх өдрөөрөө сонгожээ.
Энд майхнаас гадна гадаа гудамжинд ч тухалж болно.
Жагсагчид шаардлагыг нь биелүүлэхгүй бол энэ дүүргийг орхихгүй гэж мэдэгдсэн. Автономит эрхтэй, онцгой бүс байгуулах зорилготой. Д.Трамп тэднийг дотоодын алан хядагчид гэж нэрлэсэн бол хотын захиргаа цус урсахаас сэргийлэн, хүч хэрэглээгүй байна.
Сэтгэгдэл ( 1 )
Yeah boi