Пакистаны крикетийн шигшээ багийн 10 тамирчин коронавирусээр өвчилжээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 06 сарын 24


Пакистаны үндэсний крикетийн багийн 10 тамирчнаас коронавирусний халдвар илэрсэн тухай мэдээллээ.

Одоогоор 10 тамирчны биеийн байдал тогтвортой, шинж тэмдэг нь хүндрээгүй байгаа аж.

Пакистан улсын крикетийн зөвлөл бүх тамирчдад шинжилгээ хийхээр болжээ.

Жонс Хопкинсийн их сургуулийн дата мэдээлэлд дурдсанаар тус улсад 188.9 мянган хүн халдвартай оношлогдож, 3.7 мянган хүн эндсэн байна.


Эх сурвалж: CNN

Top