Гавьяат аврагч аянга цахилгааны үед хорогдох аюулгүй газрыг нэрлэжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 04

ОХУ-ын Гавьяат аврагч Сергей Щетинин аянга цахилгаан цахих үед нуугдах хамгийн аюулгүй газруудын талаар зөвлөгөө өгчээ.

Аянга цахилгаан цахих үед хот суурин газар байгаа хүнд барилга, байшинд хорогдох нь аюулгүй аж. Хээр талд модны дор зогсож хэрхэвч болохгүй гэнэ. Үүний оронд нам дор газар, гуу жалганд сууж, толгойгоо гараараа хаах хэрэгтэй гэж Щетинин зөвлөж байна. Төмөр эд зүйлсээс хол байх нь хамгийн чухал аж.

Автомашин газраас хаймар дугуйгаар тусгаарлагдсан байдаг тул аянга цахилгаанаас найдвартай хамгаалах аж. Ингэхдээ автомашин аянга цахилгаан татах аливаа байгууламжаас хол байх ёстой гэж мэргэжилтэн зөвлөжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
. (37.154.147.65) 2020 оны 07 сарын 05

Medmeer yum bna

1  |  0
Top