Энэтхэгт 100 гаруй хүн аянгад цохиулж, нас баржээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 26

 

Борооны улирал эхэлснээс хойш хэдхэн хоногийн дотор Энэтхэгийн хойд хоёр мужид 100 гаруй хүн аянгад цохиулж нас баржээ.

Бихар мужийн онцгой байдлын албаны мэдээллээр, тус мужид 83 хүн ийм золгүй байдлаар амиа алдсан бол 20 хүн эмнэлэгт хэвтсэн байна. Хөрш Утар Прадеш мужид 20 орчим хүн аянгад цохиулж нас баржээ. Энэтхэгт борооны улирлын үеэр аянга буух нь элбэг байдаг бөгөөд хүний амь нас, байгаль орчин, эд хөрөнгөнд ихээхэн хохирол учруулдаг байна.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди байгалийн үзэгдлийн улмаас нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. Бихар мужийн онцгой байдлын сайд Лакшмишвар Райын хэлснээр, сүүлийн хэдэн жилд гараагүй олон тооны хүн хэдхэн хоногийн дотор аянгад цохиулж, нас барсан тохиолдол гарлаа гэжээ. Утар Прадеш мужийн хувьд Балбатай залгаа хилтэй ойр Деориа дүүрэг болон Праяаграж ариун хотод хамгийн олон тооны хүн аянгад цохиулж нас баржээ.

Өнгөрсөн жил Энэтхэг даяар нийт 2300 гаруй хүн аянгад цохиулж нас барсан бол 2005 оноос хойш жил бүр 2000 гаруй хүн байгалийн энэ үзэгдлийн улмаас амиа алддаг аж. Дэлхийн бусад улс оронтой харьцуулбал Энэтхэгт асар олон тооны хүн гадаа гудамжинд хөдөлмөр эрхэлдэг тул аянгад цохиулах эрсдэл өндөр байдаг байна.

2018 онд Энэтхэгийн өмнөд Андхра Прадеш мужид 13 цагийн дотор нийт 36749 аянга цахиж байжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.193.166) 2020 оны 06 сарын 27

Сүрхий бурханлаг хүмүүс дэ. Бурханы орондоо очлоо доо

0  |  0
Зочин(202.126.89.239) 2020 оны 06 сарын 26

Цахилгаан соронзонгоор одоо байлдаад байждээ . Сайн судлах хэрэгтэй бишүү

1  |  0
Top