Австралийн Үндэсний их сургууль, Шинэ Өмнөд Уэлсийн их сургуулийн эрдэмтэд хэт нарийвчлалтай лазерын туяа бүтээжээ. Ингэснээр, орон зайд аянга цахилгааныг шилжүүлэх боломжтой болно гэж “Nature Communications” сэтгүүлд нийтэлсэн судалгаанд дурджээ. Аянга цахилгаан нь Австралид ойн түймэр дэгдэх байгалийн гол шалтгаан болдог байна.
Лазерын туяа агаарыг халааж, өндөр нэвтрүүлэх чадвар бүхий хонгил агаарт үүсгэж, үүгээр цахилгаан цэнэг урсгах аргыг олжээ. Ингэснээр эрдэмтэд аянга цахилгааныг нарийн заасан чиглэлд буулгах аргыг олсон байна. Тэд энэ нээлт нь агаар дахь цахилгаан цэнэгийн урсах замыг нарийн хянах боломжийг бий болгоно гэж үзэж байна. Ингэж “номхтгосон” цэнэгийг цаг агаарыг удирдахад төдийгүй а үйлдвэр, анагаах ухааны салбарт ч ашиглах боломжтой гэнэ.
“Бид нүдэнд үл үзэгдэгч “үзэг” бүтээсэн. Энэ үзэг гэрлээр бичиж, цахилгаан цэнэгийг заасан чиглэлд хүний үснээс арав дахин бага хэмжээний алдаатай хөтлөх юм” гэж Шинэ Өмнөд Уэлсийн их сургуулийн физикч Андрей Мирошниченко хялбарчлан тайлбарлажээ.
Сэтгэгдэл ( 2 )
Сайхан.
гайхалтай