Швейцарын Цюрих хотоос дорно зүгт орших Абтвиль тосгонд болсон нэгэн хөлбөмбөгийн тэмцээний үеэр аянга бууж, талбай дээр тоглож байсан 14 хүүхэд гэмтжээ.
Тэднийг ойролцоох эмнэлэгт хүргэсэн байна. Бэртсэн хүүхдүүдээс нэг хүүхдийн биеийн байдал хүнд байгаа аж.
Абтвиль тосгоны цагдаагийн газраас хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулсан хүмүүст хариуцлага тооцох эсэхийг шалгаж байна. Учир нь цаг агаарын нөхцөл байдлаас болж цуцлах ёстой байсан гэж хүүхдүүдийн эцэг, эхээс мэдэгджээ.
Швейцарт аянга бууснаас болж бэртэх тохиолдол маш бага хувийг эзэлдэг юм.
Эх сурвалж: DW
Сэтгэгдэл ( 0 )