Миланаас хөөрсөн онгоц аянгад цохиулжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 26

 

Швейцарын “EasyJet” компанийн онгоц аянгад цохиулсан тухай Италийн “Il Messaggero” сонин мэдээлжээ. Үүний улмаас Миланаас Неаполь хот руу чиглэн явсан хөлөг онгоц Бари хотын нисэх онгоцны буудалд ослын буулт хийсэн байна.

Онгоц 90 зорчигч тээвэрлэж явсан ба азаар зорчигчид гэмтэж, бэртээгүй байна. Аянга онгоцны далавчийг гэмтээжээ. Зорчигчдыг Неаполь хотод газраар хүргэсэн байна.

Top