Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ буюу инфляц зургаадугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.3 хувь, өмнөх оны эцсээс 2.7 хувь, өмнөх оны мөн үеэс 2.8 хувиар хувиар өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Зургаадугаар сард өмнөх оны мөн үеэс 2.8 хувиар өсөхөд:
- Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 5.3 хувь (мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 5 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 4.1 хувь)
- Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4.6 хувь
- Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 4.4 хувь,
- Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 3.3 хувь (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 3 хувь)
- Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн хэдий ч тээврийн бүлгийн үнэ 7.2 хувиар буурсан байна.
Харин зургаадугаар сард өмнөх оны эцсээс 2.7 хувиар өсөхөд:
- Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 11.6 хувь (мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 27.5 хувь)
- Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 1 хувь
- Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 3.5 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн хэдий ч тээврийн бүлгийн үнэ 7 хувиар буурсан байна.
Зургаадугаар сард өмнөх сараас 0.3 хувиар өсөхөд:
- Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 1.2 хувиар ( мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 3.1 хувь)
- Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.2 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 0.2 хувиар өссөн хэдий ч тээврийн бүлгийн үнэ 0.8 хувиар буурсан байна.
Сэтгэгдэл ( 0 )