Дэлхийн хүн ам эрс буурах аюулын цаана

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 22

Дэлхийн дахинд төрөлт эрс буурснаас үүдэн гарах үр дагаварт хүн төрөлхтөн бэлэн биш байна гэж мэргэжилтнүүд анхааруулж байна. Энэ зууны сүүлчээр дэлхийн бараг бүх улс орон хүн амын бууралттай нүүр тулна. Эдгээрээс Испани, Япон зэрэг 23 улс оронд хүн ам зүйн өнөөгийн төлөв үргэлжилсээр байх тохиолдол 2100 он гэхэд хүн ам нь тал хувиар цөөрөх төлөвтэй байна. Үүнтэй зэрэгцэн хүн төрөлхтөн ихээхэн хөгшрөх аж. Тухайн цаг үед 80 насны босгыг давсан хүмүүсийн тоо хорвоод мэндлэх үрсийн тооноос хол давна.

Нэг эмэгтэйд ногдох хүүхдийн дундаж тоо тогтмол буурч байна. Хэрэв энэ үзүүлэлт 2.1-ээс доош буувал хүн ам буурдаг аж. 1950 онд дэлхийн дундаж үзүүлэлт 4.7-той байсан бол бол 2017 онд хоёр дахин багасаж, 2.4 болжээ. Вашингтон мужийн их сургуулийн шинжээчдийн таамгаар, 2100 онд нэг эмэгтэйд ногдох хүүхдийн дундаж үзүүлэлт 1.7 болж, буурах төлөвтэй байна. Манай гарагийн хүн ам 2064 он гэхэд 9.7 тэрбум болж, оргил үедээ хүрнэ гэж эрдэмтэд тооцоолсон байна. Хариу түүнээс хойш тогтмол буурсаар энэ зууны сүүлч гэхэд 8.8 тэрбум болох аж.

Энэ бол чухал үзэгдэл. Дэлхийн ихэнх улс орны хүн ам байгалийн жамаар буурах тийм нөхцөл дэх амьдралын үе рүү шилжиж байна гэж Вашингтон мужийн их сургуулийн профессор Кристофер Мюррей онцолсон байна. Энэ үйл явц маш өргөн хүрээг хамарч байгаа тул хүмүүст болж буй зүйлийг бүрэн ухамсарлахад хүнд гэж Мюррей тайлбарлаад нийгэм өөрчлөгдөж, шинэ зохион байгуулалтад орох хэрэгтэй байна гэжээ.

Төрөлт юуны учир буурч байна вэ

Энэ үзэгдэл хүний бие физиологитой огт хамаагүй. Гол шалтгаан нь эмэгтэйчүүд боловсрол, ажлын карьерыг илүү сонгох болж, жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэлийн хүртээмж, сонголт нэмэгдсэнтэй холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Цөөн хүүхэдтэй байх нь эмэгтэйчүүдийн өөрсдийнх нь сонголт. Энэ бол тэдний амжилтын түүх юм.

Ямар улс хамгийн их өртөх вэ

Японы хүн ам 2017 онд түүхэн дээд буюу 128 саяд хүрчээ. Үүнээс хойш хүн ам нь буурч эхлэв. Урьдчилсан төлөвөөс үзвэл тус улсын хүн ам энэ зууны сүүлээр 53 саяд хүрэхгүй. Энэ хугацаанд Италийн хүн ам 61 саяас 28 сая хүртлээ огцом буурна. Дээр дурдсанчлан, 2100 он гэхэд Испани, Португал, Тайланд, Өмнөд Солонгос зэрэг дэлхийн 23 улс орны хүн ам тал хувиар буурсан байх болно.

Дэлхий дээрх хамгийн олон хүн амтай Хятад улс энэ жагсаалтад ороход тун ойрхон байна. Шинжээчдийн тооцоолсноор, Хятадын хүн амын өсөлт 2024 онд оргил үедээ буюу 1.4 тэрбумд хүрч, цаашид аажмаар буурах хандлага гарчээ. XXI зууны төгсөлд Хятадын хүн ам дөнгөж 732 сая л байх аж. Харин энэ үед хүн амын тоогоор Энэтхэг улс тэргүүн байранд гарч ирнэ. Их Британи 2063 онд 75 сая иргэнтэй байх бол 2100 он гэхэд хүн ам нь дөрвөн саяар буурах төлөвтэй.

Энэ асуудал дэлхийн хэмжээнд хүрээд байна. 195 орны 183-т  төрөлт нөхөн үржихэд шаардлагатай түвшингээс бага байна. Хэрэв өнөөдрийн энэ чиг хандлага хадгалагдсан хэвээр байх бол 2100 он гэхэд дэлхийд тав хүртэлх насны хүүдийн тоо одоогийн 681 саяас 401 сая хүртэл буурна. Эсрэгээр 80-аас дээш настай хүмүүсийн нийт тоо 141 саяас 866 сая болтол өсөх тооцоолол гарчээ.

Асуудал юунд вэ

Дэлхий дээр цөөн хүн амьдрах нь манай гараг, байгаль орчинд сайн нөлөөтэй гэж үзэж болох. Нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ багасаж, ойн сангаа устгах ч хэрэггүй. Үнэхээр бүх зүйл сайн тал руугаа эргэх ч хүн амын насны бүтцэд гарах өөрчлөлт сөрөг үр дагавар авчрах аюултай. Нийгэмд асар том хөдөлгөөн гарах төлөв ажиглагдаж байна. Бүхэлдээ хөгширсөн дэлхийд эрүүл мэндийн даатгалын шимтгэл, татварыг хэн төлөх вэ. Өндөр настнуудыг хэн асрах вэ. Хүмүүс ер нь тэтгэвэрт гарч чадах болов уу. Тиймээс зөөлөн буултад өнөөдрөөс эхлэн бэлдэх ёстой гэж эрдэмтэд анхааруулж байна.

Юу хийх вэ

Их Британи зэрэг олон улс орон хүн ам зүйн асуудлаа одоогоор цагаачлалын тусламжтайгаар шийдэж байна. Гэхдээ энэ арга удахгүй үр дүнгээ өгөхөө болино. Учир нь хүн амын бууралт бүх улс орныг хамарна.

Кристофер Мюррейн хэлснээр, хилээ нээх эсэх хэлэлцүүлэг улам бүр хомстох цагаачдын төлөөх өрсөлдөөнөөр солигдох болно. Зарим улс орон хүүхэд асрах амралтын хугацааг уртасгах, үнэгүй цэцэрлэг, мөнгөн тэтгэмж, залуу эхчүүдэд ажлын уян хатан нөхцөл санал болгох зэргээр төрөлтийг дэмжих бодлого баримталж байна. Гэвч эдгээр арга хэмжээ хэр үр дүнтэй болохыг хэлэхэд хэцүү.

Швед улс асар их хүчин чармайлтын үнээр нэг эмэгтэйд ногдох хүүхдийн дундаж тоог 1.7-гоос 1.9 хүртэл нэмэгдүүлж чадсан. Гэтэл ихэнх улс орон энэ тал дээр амжилт гаргаж чадахгүй л байна. Сингапурт л гэхэд энэ үзүүлэлт дөнгөж 1.3 хувь дээр тогтсон хэвээр.

“Зарим хүмүүс шаардлагатай үед эмэгтэйчүүд олон хүүхэд төрүүлэх болно. Тиймээс аюулын харанга дэлдэх шаардлагагүй гэж хэлдэг. Бодит байдал дээр ямар нэгэн шийдэл олохгүй л бол хэдхэн зууны дараа манай төрөл устаж үгүй болно” гэж Мюррей сэтгэл зовнин өгүүлжээ. Ингэхдээ мэргэжилтнүүд хуучин үе рүү буцахгүй байхыг уриалж байна. Олон улс оронд хүн амын бууралт улс төрийн гол асуудлын нэг болох нь дамжиггүй. Гэхдээ үүнийг эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхээр дэнчин тавьж, шийдвэрлэх учиргүй гэж тэд үзэж байна. Хэрэв эдгээр таамаг 50 хувь үнэн зөв бол дэлхийн бодлогыг үндсээр нь эргэн харах шаардлага гарна. Цагаачлалын асуудал шаардлага болж хувирна. Тухайн үндэстний хөгжил цэцэглэлт, уналт дэлхийн хэмжээнд хөдөлмөрийн насны хүн амыг хэрхэн хуваарилснаас шалтгаална гэж Лондонгийн их сургуулийн коллежийн профессор Ибрагим Абубакар үзэж байна.

Цорын ганц найдвар

Судалгаанаас үзвэл, хүн ам нь буурахгүйгээр үл барам байр сууриа батжуулах дэлхий дээрх цорын ганц бүс нутаг бол Африкийн Сахарын цөлөөс өмнө зүгт орших бүс нутаг. Тухайлбал, Нигерт гэхэд 2100 онд хүн ам нь 791 саяд хүрч, энэ үзүүлэлтээр Хятадыг ардаа орхин, Энэтхэгийн дараа хоёрт орох төлөвтэй байна.

Дэлхийн олон улс оронд Африкаас гаралтай иргэдийн тоо ихээхэн нэмэгдэх аж. Үүнээс улбаалан дэлхийн хэмжээнд арьс өнгөний үзлийг даван туулах асуудал амин чухал болно гэж профессор Мюррей үзэж байна.

Яагаад 2.1 нь чухал үзүүлэлт вэ

Нэг хос хоёр хүүхэд төрүүлэхэд хүн амын тоо өөрчлөгддөггүй. Эрүүл мэндийн тогтолцоо өндөр түвшинд хүрсэн улс оронд хүртэл нялхсын эндэгдэл гардаг. Статистик мэдээллээс үзвэл, хөвгүүд охидоос илүү олон төрдөг байна. Тиймээс хөгжингүй улс орны хувьд нөхөн үржихүйн түвшин 2.1 байх нь хүн ам зүйн хувьд өөдрөг үзүүлэлт бол нялхсын эндэгдэл өндөр улс оронд төрөлтийн түвшин үүнээс ч өндөр байх шаардлагатай юм.

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jam(14.146.93.113) 2020 оны 08 сарын 12

Tegeheer yaana gesen ug ve? Todorhoi shuu de. Ter eldev har huren aritsai humuusiin bolovsrol yos surtahuuniig odoo companytaigaar, urt hugatsaatai, uls burt ni hogjuulj saijruulj, erchimtei baruunjuulj ehelne. Ooroor helbel tednii soroos ni shilj tsagaachluulna gesen ug. Neg taliin hamgiin zov arga hemjee. Daanch nogoo sor geed baidag tsagaanuud l udahgui baihgui boloh ni de. Tsus selgesen, iluu erchimtei, tsenher nudtei, bor shargal aristai humuus l delhiigeer duureh yum bizde ireh zuund.

0  |  0
Шударгатан.(202.9.41.29) 2020 оны 07 сарын 23

Ерөнхийдөө дэлхийн хүн амыг цөөрүүлэх бодлогыг цаанаа урамшуулж байгаа шүү дээ.

0  |  0
gochoo(192.82.72.89) 2020 оны 07 сарын 23

kyjaa mar tsuurukh n uu

0  |  0
Zochin(64.119.24.88) 2020 оны 07 сарын 23

Тэгш сондгой хосолж тэнцвэрээ хадгалвал

0  |  0
Зочин(202.179.25.61) 2020 оны 08 сарын 12

Санаа зоволтгүй байхөө. Байгаль дэлхий бүх юмыг зохицуулна. Өндөр настнууд роботоор амруулчихна. Хүний төрөл устахгүй харин ч улам хөгжинө. Шаардлагатай бол хуруу шилэнд хэд хэдээр нь өсгөж байгаад эрэгтэй хүний бие дотор ч тээлгэж болдог болох ч юм билүү. Шинжлэх ухаанд болохгүй юм гэж байхгүй болно.

1  |  0
Зочин(202.9.46.134) 2021 оны 03 сарын 17

харууд цөөрөөсэй.

0  |  1
зочин(202.179.27.33) 2020 оны 07 сарын 22

Мальтусын номнол ???\n

0  |  0
Top