УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн гомдлоор "Иргэдийн шударга шүүх" төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.07.24/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд явагдаж байна.
Түүнийг 2002 оны ЭХТА-ын 149.1 дэх хэсгээр гэм буруутайд тооцоод эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах шийдвэр гарч бэлтгэх хугацаа арван минут завсарлалаа.
Шүүхээс Х.Бат-Ялалтыг бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэж үзэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох торгуулийн ял оноолоо.
Зүйл ангийд тухайд, Эрүүгийн хуулийн149 дүгээр зүйл буюу Бусдын149.1.Өмчлөгч, эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцаж буюу хамгаалж байгаа этгээдэд болон тэдний ойр дотны хүмүүст хүч хэрэглэх, нэр хүндийг нь гутаасан мэдээ баримт тараах буюу эд хөрөнгийг нь устгахаар заналхийлж эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг шаардсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Х.Бат-Ялалтыг шүүхээс нэхэмжилсэн барьцааны мөнгөө заасан хугацаанд байршуулаагүй, шүүх хуралдаа хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй гэх үндэслэлээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа билээ. Шүүгдэгч Х.Бат-Ялалтыг УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн өмнө УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Л.Эрдэнэчимэгийг дарамталж, 50 сая төгрөг авсан хэрэгт яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.
Сэтгэгдэл ( 5 )
Lalariig ysiign tsaital hataa 461t
Manangiin buunii nohoig suulgah n zuv!!
elbegdorjiin uudeniu golog
IKH OLON YUM YARIAD YAWDAG NUKHUR DUU . BAS BUZAR YUM KHIIJ L YAWJ DEE
Махны машаан ч лут ажиллаж байна даа. Эсэргүү бүлгэмийн хэргүүд эхэллээ. Дараагийн ээлжнийхэн бэлэн байхтун гэхээс л биш дээ...