Гадаад өр, зээлийг дахин санхүүжүүлэх бүрэн боломжтой гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 07 сарын 28

Ирэх жилүүдэд төлөх гадаад өрийг хэрхэн санхүүжүүлэх вэ гэдэг асуултад Төв банкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газраас дараах хариултыг өгч байна.

"Компани хоорондын шууд хөрөнгө оруулалтын дүнг хасвал 2020 оны нэгдүгээр улирлын байдлаар Монгол Улсын гадаад өр 19.8 тэрбум ам.доллар буюу 2019 оны Дотоодын нийт бүтээгдэхүүний 143 орчим хувьтай тэнцэж байна. Нийт өрийн бүтцээс харахад 36.5 хувь нь Засгийн газрын өр, 10 хувь нь Төв банкны өр, 53.5 хувь нь хувийн хэвшлийн өр төлбөр эзэлж байгаа юм. Монголбанк Хятадын Ардын банктай байгуулсан төгрөг-юанийн своп хэлцлийг дахин 3 жилээр сунгах тохиролцоонд хүрсэн. Ковид-19 цар тахлын нөлөөгөөр дэлхий дахинд Төв банкууд мөнгөний зөөлөн бодлого баримталж байгаа тул Олон Улсад хүүгийн түвшин тогтвортой буурч, санхүүжилтийн өртөг, зардал хямдарсаар байна. Мөн Олон Улсын зэрэглэл тогтоогч Фитч, Стандард энд Пүүрс агентлагууд Монгол Улсын эдийн засгийн гадаад, дотоод нөхцөл байдлыг харгалзан, зээлжих зэрэглэлийг хэвээр буюу “B”, төлөвийг “тогтвортой” хэмээн үнэллээ. Эдгээрээс дүгнэхэд гадаад өр, зээлийн хэмжээг бууруулах, эдийн засагт дарамт багатай дахин санхүүжүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна” гэжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Со ах(202.179.27.87) 2020 оны 07 сарын 28

Тэр 35% нь засгийн газрын өр гээд байгаа юм чинь шуналаасаа болоод мөнгөнд боолчлогдсоноосоо болоод МАНАНгийн оффшорт гаргасан мөнгөний хэмжээ юм биш үү. Өр зээлээр монгол түмний амьдрал дээшилсэн нэг ч асуудал байдаггүй юм байна лээ. Өрөө төлцгөө ханаж цаддаггүй харалган шунахай тархины тураалд орж мөнгөнд боолчлогдсон новшнуудаа.

0  |  0
Та нар чадна(202.126.89.108) 2020 оны 07 сарын 28

Амжилт!

0  |  0
хар дарсан зүүд(45.56.153.126) 2020 оны 07 сарын 28

ээ аймшиг... яана даа яана.

0  |  0
Top