Маргааш спортынхны хувьд чухал өдөр болно. Учир нь Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны бүх гишүүдийн ээлжит бус хурал болж, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоо буюу Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийн сонгууль явуулна.
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл 2019.10.03-нд хуралдах үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөс хойш тус байгууллагын ерөнхийлөгчийн албыг Дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг түр хариуцан ажиллаж байлаа. Өнгөрсөн жил орчмын хугацаанд хэд хэдэн удаа товлогдсон ч коронавирусний хорио цээрийн улмаас хойшлогдоод байсан Ээлжит бус хурал энэ сарын эхээр нэг мөр товлогдож, МҮОХ-ны ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчид горилогчдын нэрс тодорхой болоод байна.
Өнгөрсөн хугацаанд МҮОХ-ны Тэргүүн Дэд ерөнхийлөгч Б.Баттүшигийг МҮОХ-ны ерөнхийлөгч болох амбицтай, “Olympic house”-ыг удирдах гол өрсөлдөгчдийн нэг гэгдэж байв. Харин сая долдугаар сарын 18-нд болсон Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны 136 дахь чуулган (Цахимаар явуулсан)-аас Б.Баттүшигийг ОУОХ-ны гишүүнээр сонгосноор тэр Үндэсний олимпийн ерөнхийлөгчийн өрсөлдөөнийг орхих нь ойлгомжтой болсон. ОУОХ чуулганы үеэр таван гишүүнийг нэмж баталснаар нийт 103 гишүүнтэй болж, шинэ гишүүдээр МҮОХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Дэлхийн бадминтоны холбооны Гүйцэтгэх зөвлөлийн Гишүүн Б.Баттүшигээс гадна Олон улсын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч, Олимпийн аварга Себастьян Кое, Хорватын Ерөнхийлөгч асан К.Грабар-Китарович, Саудын Арабаас АНУ-д суугаа Элчин сайд, гүнж Реема Ал-Сауд, Кубын ҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн М.Руэнэс нар сонгогдсон билээ. Чикагогийн их сургууль, Харвардын их сургууль төгссөн Б.Баттүшиг 2017 онд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд мөн “Токио-2020” Олимпийн наадамд оролцох Монголын багийн ахлагчийн үүргийг гүйцэтгэж буй. Тэрээр 2018 онд ОУОХ-ны Маркетингийн комиссын гишүүнээр томилогдож, 2020 онд улиран сонгогдсон. Монгол Улсаас өмнө нь спортын олондоо “Олимпийн өвөө” хэмээн хүндлэгдсэн Ш.Магван нь ОУОХ-ны Гишүүний ажлыг 2007 оныг хүртэл гүйцэтгэн, өдгөө ОУОХ-ны Хүндэт гишүүн болсон билээ.
Б.Баттүшигээс гадна МҮОХ-г удирдах хүмүүсийн тоонд өнгөрсөн жилээс эхлэн нэр нь яригдах болсон өөр нэг гол хүн бол Олимпийн аварга Н.Түвшинбаяр. Түүнийг өрсөлдөгчгүй шахам МҮОХ-г удирдах эрхтэй болно гэсэн таамаг биелж, наймдугаар сарын 4-нд МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдийг зарлахад ганцаар нэр дэвшсэн байлаа.
Н.Түвшинбаяр аварга улс төрөөс холдож, спортын салбартаа үлдэж байгаа нь зөв ч байх. Нөгөө талаар аваргыг Үндэснийхээ олимпийн хороог удирдах чадвар, нэр нөлөө, сэтгэл зүрх байгаа гэж үзсэн спортынхон түүнтэй өрсөлдөх нь илүүц гэж үзсэн ч байх. Ямартай ч МҮОХ-ны ерөнхийлөгчөөр маргааш олимпийн анхны аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр сонгогдох нь гарцаагүй болжээ.
МҮОХ-ны Дэд ерөнхийлөгчид Жүгдэрийн Отгонцагаан, Цэвэгмидийн Бат-Энх, Чойжгаваагийн Наранбаатар, Галсанжамцын Пүрэв-Очир нар нэр дэвшээд байна. Тэднээс Дэд ерөнхийлөгчөөр сонгогдох хамгийн өндөр магадлалтай буюу МҮОХ-ны удирдах бөгөөд хариуцлагатай албанд зайлшгүй байх хүнээр 2004-2017 онд МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Соёлын Гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагааныг нэрлэж болно. Ирэх хугацаанд тэр МҮОХ-г удирдах залуу бүрэлдэхүүн болох Н.Түвшинбаяр, Б.Баттүшиг, Э.Бадар-Ууган нарт олимпийн хөдөлгөөний туршлага, ажлын чадвараараа том нөмөр нөөлөг, түшиг болж чадна.
Энэ удаагийн хурлаар Ерөнхий нарийн бичгийн дарга болон бусад томилгоо, сонгуульт албан тушаалын талаар хэлэлцэхгүй. Өдгөө МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар “Бээжин-2008” олимпийн аварга Э.Бадар-Ууган ажиллаж байгаа бөгөөд тэрбээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд хариуцлагатайгаар хашсан энэхүү үүрэгт ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. Тиймээс маргаашнаас эхлэн Монголын олимпизмын төлөө ОЛИМПИЙН АВАРГУУД хамтран зүтгэх нь ээ. МҮОХ-ны дүрэм ёсоор МҮОХ-ны бүх гишүүдийн ээлжит чуулганаар Ерөнхий нарийн бичгийн даргыг ерөнхийлөгч санал болгож, Гүйцэтгэх зөвлөл хэлэлцэн баталдаг билээ.
Төгсгөлд нь сануулахад, маргааш 2020.08.14. Найдангийн Түвшинбаяр аварга одоогоос 12 жилийн өмнөх энэ өдөр буюу 2008.08.14-нд "Бээжин-2008" зуны олимпийн наадмаас Монгол Улсын түүхэн дэх анхны алтан медалийг хүртэж байлаа. Мөн Дэлхийн аварга Х.Цагаанбаатар 2004 оны наймдугаар сарын 14-нд Афины олимпийн наадмаас Монголын шигшээ багийн цорын ганц хүрэл медалийг эх орондоо авчирч байсан билээ.
Юм бүхэн учиртай. Монгол Улсын олимпийн анхны алтан медальтан ийн 12 жилийн дараа аварга болсон өдрөөрөө Монголын олимпизмыг хөгжүүлэх их үйл хэрэгт хөл тавих гэж байна.
МҮОХ-НЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧИД
Жүгдэрийн ОТГОНЦАГААН
1962.11.04-нд Улаанбаатар хотод төрсөн
1970-1980 онд нийслэлийн 28-сургуулийг төгссөн
1980-1985 онд МУИС-ийн хятад хэлний ангийг дүүргэсэн. Хятад судлаач, спортын сэтгүүлч мэргэжилтэй.
Ажилласан байдал, одоо эрхэлж буй ажил, албан тушаал
-1985-1989 онд УБТЗ-ын Замын-Үүд өртөөнд ахлах агент
-1989-1990 онд Монголын радиогийн хятад хэлний редакцад редактор
-1990-1992 "Монголын спорт" сонинд сурвалжлагч
-1992-2004 онд МҮОХны гадаад харилцааны референт
-2004-2017 МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга
-2017 оноос МҮОХ-ны зөвлөх
-2011-2013 ОУОХ-ны Спорт ба байгаль орчин комиссын гишүүн
-1994-2017 Азийн олимпийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн хорооны гишүүн
-2011-2014 Азийн олимпийн зөвлөлийн хянан зохицуулах хорооны гишүүн
-1993-2017 Зүүн Азийн олимпийн хороодын зөвлөлийн гишүүн
-1992-2010 Азийн спортын сэтгүүлчдийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн
-1992 оноос Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн
Гавьяа шагнал:
-2012 онд "Соёлын гавьяат зүтгэлтэн"
-1998 оны "ОУОХ-ны Цом" шагналыг тус тус хүртсэн
Чойжгаваагийн НАРАНБААТАР
1954.12.27-нд төрсөн
Нийслэлийн 5-р дунд сургууль
Монгол улсын багшийн их сургууль
Германы Залуучуудын дээд курс дүүргэсэн /БНАГУ/
1975 онд Хөнгөн атлетикийн өндрийн харайлтын төрлөөр Монгол Улсын спортын мастер
1997 онд Боловсрол судлалын магистрын зэрэг
2012 онд Сурган хүмүүжүүлэх ухааны доктор /Ph.D/ цол
Ажилласан байдал, одоо эрхэлж буй ажил, албан тушаал
-Монголын мастеруудын биеийн тамир, спортын хорооны Ерөнхийлөгч
-2002-2005 онд Нийслэлийн Биеийн тамир, спортын хорооны дарга
-2005-2012 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын даргаар тус тус ажилласан.
Гавьяа, шагнал
-1984 онд Монгол улсын Засгийн газрын жуух бичиг
-2000 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
-2003 онд Монгол улсын Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан
-2005 онд Монгол улсын Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан
-2008 онд Монгол улсын гавьяат дасгалжуулагч
Галсанжамцын ПҮРЭВ-ОЧИР
1949.08.10-нд төрсөн
1968 онд Санхүү эдийн засгийн их сургууль
1978 онд Монгол улсын Багшийн дээд сургууль
1999 онд Боловсролын хүрээлэнгийн Доктор /Ph.D/
Ажилласан байдал, одоо эрхэлж буй ажил, албан тушаал
-1980-1997 онуудад Самбо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч
-1978-1980 онд Уран чадвар дээшлүүлэх сургуулийн жүдо бөхийн багш
-1997-2000 онд "Их шавь" дээд сургуулийн Дэд захирал
-2000-2005 онд ЗГХА БТСХ-ны дарга
-2006-2007 онд Онцгой байдлын Аврагч спорт хорооны дарга
-2007-2011 онд ШШГЕГ-ын Сүлд спорт хорооны дарга
-2011 оноос Монголын Рагбийн Холбооны дэд ерөнхийлөгч,
-2015 оноос Монголын Гирийн Холбооны УЗ-ийн дарга
Гавьяа, шагнал
-Алтан гадас одон
-Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
-Монгол Улсын гавьяат дасгалжуулагч
Цэвэгмидийн БАТ-ЭНХ
1970.02.08-нд төрсөн
1977- 1987 онд Нийслэлийн 33-р дунд сургууль
1995-1999 онд Монгол Улсын их сургууль
2003 онд Сингапурын Олимпийн Академийн курс
2009 онд Англи хэлний курс
2009-2011 онд Монгол улсын их сургууль ЭЗС /Магистр/
2011 онд АВХ-ны Менежментийн курс
2011 онд Элсний волейболын курс
2012 онд Төслийн менежментийн сургалт
2018 оноос Монгол Улсын Их сургууль БУС /Докторант/
Ажилласан байдал, одоо эрхэлж буй ажил, албан тушаал
-“УСМ” ХК-нд Ерөнхий зохион байгуулах газрын дарга
-1987-1988 онд Монел фирмд токарьчин
-1988-1990 онд Хугацаат цэргийн алба
-1990-1995 онд МУИС биеийн тамирын тэнхим
-1995-2018 онд МВХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга
-2019 оноос Улаанбаатар спорт менежмент ХК-ийн Ерөнхий зохион байгуулалтын газрын захирал, “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ын Гүйцэтгэх хорооны Наадам хариуцсан захирал
-2002-2008 онуудад болон 2012 оноос МҮОХ-ны гишүүн
-2010 онд Эдийн засгийн чуулганы Зохион байгуулах хорооны гишүүн
-2011 онд Магадлан итгэмжлэлийн үндэсний шинжээч
-2012 онд Стандартын улсын тооллогын комиссын гишүүн
-2012-2016 онд Улсын цол зэргийн комиссын гишүүн
-2012 онд Биеийн тамир спортын тухай хуулийг шинэчилсэн найруулгын ажлын хэсэг, Их хуралд өргөн барих ажлын хэсэг
-2013 онд МҮОХ-ны спортын холбоодын үлгэрчилсэн дүрмийг боловсруулах ажлын хэсэг
-2014-2016 онд Волейболын спортын орчин болон сургалтад тавигдах шаардлага Монгол улсын стандартыг боловсруулах ажлын хэсэг
-2016 онд БСШУСЯ-ны Сайдын өргөтгөсөн зөвлөлийн гишүүн
-2017 онд Олон Улсын ба Үндэсний Спортын Арбитрын Арбитч
Гавьяа, шагнал:
-Алтан гадас одон
-МҮОХ-ны “Алтан од” одон
Сэтгэгдэл ( 9 )
Tamirchin hun geheeree tolgoi hooson tened baidag yum uu? Neg l ih tsetserhej dairch davshilsan humuus , henees ch iluu hiigeed yawhiin bilee hen medlee.
Одоо хэрэггүй биздээ Аваргаа...
Бээжинд алт авсан Лондонд мөнгө авсан үнэхээр бахархана... Гэхдээ МҮОХ, -ны ерөнхийлөгчид арай болохгүй ээ.. Боловсрол нимгэн мэдлэг чадвар дутуу хүн энэ байгууллагыг удирдаж авч явж чадахгүй. Юу дутлаа гэж даргын суудал руу зүтгэнэ вэ
Tyvshinbayar xel ch baixgyi menegmentiin medleg baixgyi ene olimpiin xoroog dashin shog bolgox ni dee. Bat-enx gedeg xynee tavixgyi dee. Eronxiilocch-d orte=oi ym shig songyylid or gexeer ni giyj ochij bydreed l odoo olimpiin xoroon -d ochij saixan ner nyyree aldax ni dee. Oooriigoo yu xiij chadax chadaxgyigee meddeg baix xeregtei. Bitgii tamirchdiin amidarlaar toglo gej xysmeer baina.\n
60, 70 хүрсэн хүмүүс ач зээгээ харж, өвөөгийн үүргээ гүйцээ. Тэгүүлэх гэж та нарт өндөр насны тэтгэвэр өгч байгаа бөлгөө
Билэгдэлийн ерөнхийлөгч юм даа. 80гарсан хүнээс хайр янаг сайхан уу гээд сууж байгаа мунаг хүү, олимпийн алт авчирсан мундаг тамирчин, Авилга эрх мэдлээр МҮОХороог удирдсан мунхаг хүү.
Дэд ерөнхийлөгчөөр Ж.Отгонцагаан хамгийн тохиромжтой хүндээ.Түвшинбаяр,Бадар-Ууган 2-т мөн ч их тус болно доо
Женкогийн савар хүрч нураахгүй салбар үлдэхгүй нь дээ. Боловсрол ҮНЭГҮЙДСЭН цаг үе иржээ.
Түүнийг олимпын медаль авсных нь төлөө ямагт алга ташина. Харин боловсрол, менежментийн чадварынх нь талаар үнэхээр эргэлзэж, энэ байгууллага мөддөө өөд нарын бараа харж чадахааргүй болж буйд санаа зовж байна.