Үндэсний олимпийн хороогоо тэргүүлдэг ОЛИМПИЙН АВАРГУУД

2020 оны 08 сарын 14

Өнөөдөр (2020.08.14) Монголын үндэсний олимпын хороо (МҮОХ)-ны Бүх гишүүдийн ээлжит бус хурал болж, МҮОХ-ны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийн сонгууль явуулна.

МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Улсын олимпын анхны аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр ганцаараа нэр дэвшиж, олимпийн хороог удирдахаар болоод байгаа билээ.

Ингээд дэлхийн улс орнуудад Үндэсний олимпийн хороогоо тэргүүлдэг олимпын алдартнуудыг танилцуулж байна.
 

Болгар. Стефка Костадинова. Хөнгөн атлетик, өндрийн харайлт. 1988 оны Сөүлийн олимпын мөнгөн медальт, 1996 оны Атлантын олимпын аварга. 1987, 1995 оны дэлхийн аварга, 1986 оны Европын аварга.
 

Гүрж. Лери Хабелов. Чөлөөт бөх. 1988 оны Сөүлийн олимпын мөнгө, 1992 оны Барселонагийн олимпын аварга, дэлхийн 5, Европын 3 удаагийн аварга.
 

Унгар. Кристиан Кульчар. Туялзуур сэлэм. 1992, 2004 оны олимпын хошой мөнгөн медальт. Дэлхийн 3, Европын 2 удаагийн аварга.
 

Литва. Дайна Гудзиневичюте. Буудлага. 2000 оны Сиднейн олимпын аварга. Дэлхийн алт, мөнгөн медальтай. Европын хошой аварга.
 

Молдав. Николай Журавский. Завь. 1988 оны Сөүлийн олимпод 500 м, 1000 метрийн зайд хос алтан медаль хүртсэн. 1996 оны Атлантагийн олимпын мөнгөн медальт. Дэлхийн найман удаагийн аварга.
 

Голланд. Андре Болхиус. Зүлгэн дээрх хоккей. Дэлхийн Цомын аварга.
 

Румын. Михай Ковалиу. Туялзуур сэлэм. 2000 оны Сиднейн олимпын аварга, 2008 оны Бээжингийн олимпын хүрэл медальт. Дэлхийн аваргын алт, мөнгө, хос хүрэл медальтай.
 

ОХУ. Станислав Алексеевич Поздняков. Туялзуур сэлэм. 1992 оны Барселона, 1996 оны Атланта, 2000 оны Сиднейн олимпын аварга. Атлантад багийн тэмцээнд мөн түрүүлсэн, олимпын 4 удаагийн аварга. Дэлхийн 10 удаагийн аварга. Европын 13 удаагийн аварга.
 

Украин. Сергей Бубка. Хөнгөн атлетик, тулгууртай харайлт. 1988 оны Сөүлийн олимпын аварга. Дэлхийн 6 удаагийн аварга. Европын аварга.
 

Канад. Триша Смит. Завь. 1984 оны Лос-Анжелесийн олимпын мөнгөн медальт. Дэлхийн 1 мөнгө, 6 хүрэл медальтай.
 

Япон. Ясүхиро Ямашита. Жүдо. 1984 оны Лос-Анжелесийн олимпын аварга. Дэлхийн 4 удаагийн аварга.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.46.163) 2020 оны 08 сарын 14

Manaix ch bas olimpiin avargatai.

0  |  0
Zochin(202.9.46.163) 2020 оны 08 сарын 14

Manaix ch bas olimpiin avargatai.

0  |  0
Анхаа(150.129.142.39) 2020 оны 08 сарын 14

Дандаа манайхтай адилхан хуучин социалист орнууд. Таарч дээ

0  |  0
Top