Аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл долоодугаар сард өмнөх сараас 0.2 хувиар, өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар буурчээ.
Mөнгөний нийлүүлэлт (M2) долоодугаар сарын эцэст 21.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1 (5.3%) их наяд төгрөгөөр өсөхөд валютын хадгаламж 1.7 (56.7%) их наяд төгрөгөөр, төгрөгийн хадгаламж 243.2 (2.2%) тэрбум төгрөгөөр, хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 16.5 (2.6%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл долоодугаар сарын эцэст 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 129.5 (12.9%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 257.9 (29.4%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.6 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 1.8 пунктээр өсжээ.
Сэтгэгдэл ( 0 )