Үнэт цаасны арилжаагаар оны эхний долоон сард 23.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 101 тэрбум төгрөг буюу 81 хувиар буурсан үзүүлэлт юм.
Долоодугаар сард 4.4 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 7.1 сая ширхэг үнэт цаас арилжсан нь өмнөх оны мөн үеэс гүйлгээ 11.8 тэрбум төгрөг буюу 72.8 хувиар, арилжсан үнэт цаас 823.4 мянган ширхэг буюу 10.4 хувиар буурсан байна.
Өмнөх сараас гүйлгээ 2.8 тэрбум төгрөг буюу 38.7 хувиар, арилжсан үнэт цаас 51.3 сая ширхэг буюу 87.9 хувиар буурчээ.
Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 дундаж индекс 2020 оны долоодугаар сард 16450.5 нэгж болж, өмнөх сараас 330.2 нэгжээр өсөж, өмнөх оны мөн үеэс 4075.7 нэгжээр буурсан байна.
Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ долоодугаар сарын эцэст 2.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 38.4 тэрбум төгрөг буюу 1.5 хувиар, өмнөх оны мөн үеэс 23.8 тэрбум төгрөг буюу 0.9 хувиар өсжээ.
Сэтгэгдэл ( 0 )